top of page

Код бичих охидын хөтөлбөрийн бүртгэл эхэллээ


Код бичих охидын хөтөлбөр (Girls code) НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран охидод STEM (шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик) чиглэлээр ур чадвар олгох “Girls Code-2025” хөтөлбөрөө зарлаж байна.


НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилттэй энэ хөтөлбөр нь үсрэнгүй хөгжиж буй технологийн салбарт хүйсийн тэгш бус байдлыг бууруулах зорилготой юм.

Хөтөлбөрийн элсэлт 2025 оны гуравдугаар сарын 31-ээс дөрөвдүгээр сарын 20  хүртэл үргэлжилнэ.

Монгол орны алслагдсан орон нутагт амьдарч буй охидыг энэхүү хөтөлбөрт хамрагдахыг урьж байна. Уг хөтөлбөр нь практик дээр код бичих сурахаас гадна англи хэл, зөөлөн ур чадвар болон салбартаа манлайлж буй залуучуудаас суралцах боломжтой юм.


Код бичих охидын хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн цагаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд алслагдсан орон нутагт амьдарч буй 110 охинд мэдээлийн технологийн боловсрол олгосон. Тэд өнөөдөр нэр хүндтэй дотоод болон гадаадын их сургуульд тэтгэлэгээр суралцаж, олон улсын шинж чанартай код бичих уралдаан тэмцээнд амжилттай оролцож байна.


ЮНЕСКО-ийн сүүлийн үеийн тайлангаар дэлхийн технологийн салбарт эмэгтэйчүүдийн эзлэх хувь ердөө 26% байдаг бол Монголд энэхүү зөрүү бүр илүү тод ажиглагдаж, STEM чиглэлээр ажиллаж буй хүмүүсийн дөнгөж 20%-ийг эмэгтэйчүүд эзэлж байна.  Иймд Girls code хөтөлбөр НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран дээрх тэгш бус байдлыг бууруулж, монгол охидыг дижитал шилжилтийн эрин үеийн бүтээлч, оролцогч, манлайлагч болгохыг зорьж байна.


Тус хөтөлбөрийг сонирхсон охид 2025 оны гуравдугаар сарын 31-ээс эхлэн Girlscode.mn албан ёсны сайтаар бүртгүүлэх боломжтой.


Энэ линкээр бүртгүүлнэ үү!

Холбоо барих:

Girls code

Commentaires


bottom of page