top of page

"Засгийн газар шийдвэрээ цуцлах ёстой!!!"


Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, О.Саранчулуун, Г.Лувсанжамц, М.Нарантуяа-Нара, А.Ариунзаяа нар хэвлэлийн бага хурал хийлээ.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал "Засгийн газрын хувьд өнөөдрийн гаргасан шийдвэрээрээ хууль дээдлэх ёсыг сахин биелүүлэхгүй гэдгээ зарлалаа. Гэсэн хэдий ч гэсэн хүний эрхийн төлөөх тэмцэл үйл явц болбол тасралтгүй үргэлжлэх Ёстой. Тэгэхээр юу энэ Засгийн газрын энэ удаагийн шийдвэр гарснаараа бүх зүйл одоо зогслоо, бүх зүйл шийдэгдлээ, хаврын уралдаан болохоор боллоо гэж бүгдээрээ бас зарим нэг уяачид бодож ажлаа төлөвлөж магадгүй. Би та бүхэнд одоо хариуцлагатайгаар хэлье. Энэ дахиад шүүхийн өмнө нээлттэй очно. Дээрээс нь Засгийн газар Монгол Улсын ҮХЦ-ийн өмнө очих ёстой. Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөнийхөө төлөө үүнийгээ Цэцийн өмнө тайлбарлах ёстой. ҮХЦ Монгол Улсын Үндсэн хуульд дээд хяналт тавих ёстой" гэлээ.






Comments


bottom of page