
Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөнөөс үерийн усанд урсаж явсан бяцхан дүүдээ анхны тусламж үзүүлэн алтан амийг нь аварсан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын харьяат 7 настай Б.Батбаяр хүүг хүлээн авчээ. Улмаар хүүд хүндэтгэл үзүүлж, "Тусч хүүхэд" шагналаа гардууллаа.
Б.Баятбаяр хүү 2024 оны зун усанд живэх шахсан дүүгээ уснаас гаргаж, 30 минут хиймэл амьсгал хийж, амь насыг нь аварч байсан юм.


Эх сурвалж: Монголын улаан загалмай нийгэмлэг
Comments