![](https://static.wixstatic.com/media/c7860d_993c52e487cd4479bfd2a95fb43d6fba~mv2.jpg/v1/fill/w_980,h_653,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_auto/c7860d_993c52e487cd4479bfd2a95fb43d6fba~mv2.jpg)
НҮБ-ын Хүүхдийн Сангаас хүүхдийн төлөө мэдээлнэ уриатай "Child.mn" хамтран "Дэлхийн хүүхдийн өдөр"-г угтан, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг өөрсдийн сэтгүүл зүйн бүтээлээр эерэг нөлөөлөл үүсгэх аяныг эхлүүллээ. Энэ хүрээнд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагууд, "Child.mn" сайтын дэргэдэх "Хүүхэд" өсвөрийн сэтгүүлчдийг хамруулсан мэдээлэл солилцох уулзалтыг зохион байгууллаа. /2024.11.13/
![](https://static.wixstatic.com/media/c7860d_7e41ab34bc0e48e0a38367373cde8123~mv2.jpg/v1/fill/w_980,h_653,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_auto/c7860d_7e41ab34bc0e48e0a38367373cde8123~mv2.jpg)
Уг аяны хүрээнд 11-р сарын 13-наас 11-р сарын 22-ны өдрийг хүртэл сэтгүүлчид хүүхдийн эрхийн төлөө өөрсдийн сэтгүүл зүй бүтээлээрээ дуу хоолойгоо нэгтгэж, хүүхдийн эрхийг зөрчихгүйгээр мэдээ, сурвалжилга, нэвтрүүлгүүдийг мэргэжлийн түвшинд бэлтгэн оролцохоор боллоо. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүүхдийг гэмт хэргийн хохирогч, эрх нь хамгаалах шаардлагатай сул дорой, хохирогч байдлаар дүрслэн харуулахаас илүү тэдний эрх, зөрчигдөж буй шалтгаан, хүүхдүүдийн талаар эерэг гэгээлэг мэдээ, нийтлэл, нэвтрүүлгийг сэтгүүлчийн ёс зүйг баримтлан бүтээх нь аяны гол зорилго билээ.
Аяны хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Сан нөлөөллийн аянд оролцож буй мэргэжлийн ХМБ-ын сэтгүүлчид болон өсвөрийн сэтгүүлчдийн бүтээлийн санаанаас 10-г шалгаруулан, тэтгэлэг олгох юм.
![](https://static.wixstatic.com/media/c7860d_44c5f4146bd647c1bc8196a28e83c3eb~mv2.jpg/v1/fill/w_980,h_653,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_auto/c7860d_44c5f4146bd647c1bc8196a28e83c3eb~mv2.jpg)
![](https://static.wixstatic.com/media/c7860d_31a5bc4af0ef4f55ba3c84cd79a8554d~mv2.jpg/v1/fill/w_980,h_653,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_auto/c7860d_31a5bc4af0ef4f55ba3c84cd79a8554d~mv2.jpg)
![](https://static.wixstatic.com/media/c7860d_d412e413110e48b3a8ae6daded0ea349~mv2.jpg/v1/fill/w_980,h_653,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_auto/c7860d_d412e413110e48b3a8ae6daded0ea349~mv2.jpg)
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1959 онд Хүүхдийн эрхийн тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг баталсан. Улмаар 2017 оноос НҮБ-ын Хүүхдийн Сангаас уриалсны дагуу “Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг тэмдэглэх болжээ. Өдгөө 130 гаруй орон уг өдрийг онцлон, тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Энэ жилийн хувьд "Дэлхийн хүүхдийн өдрийг" "Ирээдүйгээ сонсоцгооё" уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлэх болжээ.
Comments