Сэтгэл зүйчийн өрөөнд #2 Гэртээ ганцаараа үлддэг хүүхдийн сэтгэл зүй
- Uyanga Journalist
- Oct 1, 2024
- 2 min read
Updated: Oct 24, 2024

Улаанбаатар хотын түгжрэл дэд бүтцийн хүртээмжгүй байдлаас үүдэлтэй, цаг завгүй давчуу цагийн хуваарьтай ажилладаг залуу ээж, аавууд орон нутагт ч гэсэн зэрэг ажил хийдэг, хол томилолтоор ажилладаг залуу гэр бүлүүдэд хүүхдээ хэнд харуулах вэ гэдэг асуудал түгээмэл тохиолддог. Үүнээс үүдэн бага насны болон сургуулийн насны хүүхдүүд гэртээ ганцаараа үлдэх нь бараг энгийн үзэгдэл мэт болчихсон. Нийгмийн ийм нөхцөлд ажиллаж, амьдарч байгаа гэр бүлүүдийг буруутгахаас урьтаж хүүхдээ гэртээ ганцааранг нь үлдээдэг хүүхдийнхээ сэтгэл зүйг хэрхэн дэмжих талаар child.mn сайтын сэтгэл зүйч Б.Халиуны зөвлөгөөг хүргэж байна.
Нэн тэргүүнд хүүхдийг бие физиологи орчин нөхцөлийн хувьд аюулгүй байлгах шаардлагатай ба гэрт хангалттай хоол хүнстэй, даарч хөрөхгүй, бэртэж гэмтэхгүй байх, гадны аюултай зүйлсээс хамгаалах шаардлагатай. Сүүлийн үед технологийн дэвшилт хөгжлийн боломжоор олон төрлийн камер гэртээ байршуулах элбэг болсон. Гэртээ ганцаараа үлддэг хүүхдийн нас бүрээс шалтгаалан өөр, өөр сэтгэл хөдлөл мэдрэмж үүсэх бөгөөд хамгийн түгээмэл нь айдас, түгшүүр, ганцаардал хүүхдэд мэдрэгддэг. Хүүхэд өөрийн гэртээ үлдэж байгаа ч гэсэн түүнийг хамгаалах ойр дотны хүн байхгүй ганцаараа үлдэж байгаа учраас хүүхдэд сэтгэл зүйн хамаарал бүхий энээгшил үүсэх юм. Гэтэл хүүхэд аюулгүй, амгалан тухтай орчинд байснаар сэтгэл зүйн дархлаа үүсэж асуудлыг шийдэх, аливаа зүйлсээс өөрийн сэтгэл зүйгээ хамгаалах чадвартай болдог хэмээн өмнөх нийтлэлдээ дурдсан билээ.
Эцэг, эх асран хамгаалагч та бүхэн зайлшгүй шаардлагатай үед хүүхдээ гэрт нь ганцааранг нь үлдээх үед дараах зөвлөмжийг анхаарна уу.
Хүүхдийн анхдагч суурь хэрэгцээг буюу хангалттай идэж уух зүйлстэй, тав тухтай орчин бүрдүүлэх
Танихгүй хүнд хаалга онгойлохгүй байх, цонх руу ойртохгүй зэргийг анхааруулах /Цонхондоо зайлшгүй хаалт хэрэглэх/
Яагаад ямар учраас, юунаас болж гэртээ ганцаар үлдэж буйг ярилцаж, тайлбарлаж ойлгуулах
Хүүхэд рүү гээ цаг тутамд утсаар залгаж боломж гарах бүрд холбоо барьж хэр байгаа талаар асууж тодруулах. Ингэснээр хүүхэд орхигдож ганцаар үлдэж буй мэдрэмж авахгүй, гэр бүлийнхэн минь надад санаа зовж, анхаарч байгааг мэдрэх болно.
Гэртээ ганцаараа байх даа хийж болох зүйлсийн жагсаалт гаргахыг хүүхддээ санал болгох
Ганцаараа байхдаа зурагт болон ухаалаг утаснаас татгалзах тухай санал хэлэлцэж цахим хэрэглээгээ хянаж тал дээр шийдэлд хүрэх
Ажлаа тараад гэртээ ирэхдээ хүүхдэдээ чанартай цаг гарган хамтдаа өдөр юу хийж өнгөрүүлсэн талаар ярилцаж, хамтдаа тоглох болон хүүхдийн оролцоотой зүйлсийг туршаад үзээрэй.
Comments