top of page

ГССҮТ-өөс нийслэлийн 94-р цэцэрлэгийн номын санг иж бүрэн тохижуулжээ


Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс нийт ажилтнуудынхаа нийгмийн баталгааг хангах, хүүхдэд ээлтэй байгууллага хамт олныг бий болгох, ахуйн осол гэмтлээс хүүхдийг урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оноос эхлэн нийслэлийн 94 дүгээр цэцэрлэгтэй хамтран ажиллаж эхэлжээ. Энэ хүрээнд тус цэцэрлэгт ГССҮТ-ийн эмч, ажилтан, албан хаагчдын нийт 80 гаруй хүүхдийг харьяалал харгалзахгүйгээр хамруулж, сургуулийн өмнөх боловсрол олгох, сурган хүмүүжүүлэхэд анхаарч ирсэн байна.

Харин энэ онд тус цэцэрлэгийн 40 жилийн ойн баяр тохиож буйтай холбогдуулан хүүхэд багачуудын оюуны хөгжлийг дэмжих зорилгоор ГССҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос хүүхдийн “Номын сан”-гийн өрөөг иж бүрэн засварлаж, тохижуулж, хүлээлгэн өглөө.

Түүнчлэн төвийн хэмжээнд “Хүүхэд багачууддаа хөөрхөн номоо хандивлацгаая” аяныг зохион байгуулж, эмнэлгийн нийт ажилтнуудын зүгээс 2-5 насны хүүхдийн хүсэл сонирхол, оюуны хөгжилд нийцсэн олон төрлийн ном, товхимол, гарын авлага, буддаг ном зэргийг тус цэцэрлэгийн “Номын сан”-д  хандивласан байна.

0 comments

Kommentarer


bottom of page