Говьсүмбэр аймгийн ХГБХХГ-аас баяраар тоглоомын талбайг засаж, тохижуулахыг уриаллаа
- May 27
- 1 min read

Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газраас хүүхдийн баяраар иргэн, төрийн болон хувийн ААНБ-уудтай хамтраад хийж болох шинэлэг санаанууд гаргажээ. Үүнд:
1. Аль нэг тоглоомын талбайг цэмбийтэл цэвэрлэж, тохижуулж өгөх
2. Резин болон дэвсгэр зөөлөн шалавчийг солих
3. Бага насны хүүхэд тоглох элстэй сав хийж өгөх
4. Хогийн сав байршуулах
5. Савлуур тоглоомыг шинээр солих
6. Тоглоомын талбайн хогийг цэвэрлэх
7. Эвдэрсэн эд зүйлийг засах
8. Гэрэлтүүлгийг засах, шинээр тавих
9. Тоглоомын талбай сүүдрэвч болон модон сандлыг засах, будах
10. Хашаа, хаалтыг гагнах, засах эрсдэлгүй болгох
11. Засаг дарга нар хүүхдийн тоглоомын талбайд тамхи татахгүй байх, архи уухгүй байх захирамж гаргаж, тэмдэг, тэмдэглэгээ байршуулах гэх мэт хамтран хийхийг уриалжээ.
Мөн сайн дураараа эвдэрсэн, бохирдсон тоглоомыг засаж тохижуулсан бол бичлэгээ ирүүлэхийг уриалсан байна.
Эх сурвалж: Говьсүмбэр аймгийн ХГБХХГ


Comments