top of page

Гачуурт тосгоны хурдан морины уралдааны үеэр 4 хүүхэд мориноос унаж, эмнэлгийн тусламж авчээ

  • Jul 6
  • 1 min read

БЗД-ийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс 7-р сарын 3–4-ний өдрүүдэд Гачуурт тосгон үүсгэн байгуулагдсаны 65 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдааны үеэр хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэн ажиллалаа.

Энэ удаагийн уралдаанд азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн нийт 325 морь уралдсан байна.

Уралдааны үеэр дөрвөн хүүхэд мориноос унаж хөнгөн бэртэл авсан бөгөөд эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнууд газар дээр нь анхан шатны тусламж үзүүлэн, биеийн байдал хэвийн болохыг тогтоож, эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн юм.

Мөн наадам үзэж явахдаа мориноос унаж баруун гарын бугуйн хэсэгт гэмтэл авсан нэг хүүхдэд эмч нар анхан шатны тусламж үзүүлж, чиг тавин, нарийн мэргэжлийн эмнэлэгт яаралтай үзүүлэхийг зөвлөв.

Түүнчлэн БЗД-ийн ХГХХХ-ээс хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд эцэг эхчүүдэд хүүхэд хамгааллын сэрэмжлүүлэх 250 ширхэг мэдээллийн материал тарааж, 215 хүүхдэд таних бугуйвч зүүж, төөрөх болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажилласан юм.

Мөн энэ үеэр хурдан морины унаач хүүхдүүдэд хүүхэд хамгааллын багц гардуулж, аюулгүй байдлын талаарх зөвлөгөө, мэдээлэл өгөв.

 

Comments


bottom of page