top of page

Б.Энхболд: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүн бүрд баривчлах шийтгэл оногдуулах нь зарим талаараа сөрөг үр дагавартай

ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх алба, Баривчлах төв, Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран “Баривчлагдсан этгээдийн зан үйлд нөлөөлөх сургалтын хэрэгжилт, тулгамдсан асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр /2025.04.24/ зохион байгуулав.

Тухайлбал, гэр бүлийн харилцаа хөндийрөх, хөдөлмөр эхлэх боломжийг хязгаарлах, хүүхэд эцэг эхийн харилцаанд үл итгэлцэл бий болгох, дахин өс санах зэрэг үр дагаврыг үүсгэдэг нь судалгаанаас харагдаж байна. Тиймээс зөрчлийн шинж байдлаас нь шалтгаалж оногдуулсан баривчлах шийтгэлийг тэнсэж, албадан сургалтад гадуур хамрагдах боломжийг бүрдүүлэх шаардлагатай.

Харин шүүхээс даалгасан сургалтад хамрагдахгүй байгаа тохиолдолд баривчлах шийтгэлийг биеэр эдлүүлж, албадан сургалтад хамрагдах боломжтой хувилбарыг бүрдүүлж, торгох шийтгэлээс аль болох татгалзах нь зүйтэй гэдэг байр суурь илэрхийллээ.

Мөн хуульд заасан сайн дурын сургалтыг хэрэгжүүлэх,  тус сургалтад гэр бүлийн гишүүдийг хамруулснаар хүчирхийллийн шалтгаан, нөхцөлийг арилгах, сургалтын үр нөлөөг дээшлүүлэх боломжтой гэв.

Comments

bottom of page