top of page

“Бүх хайраа гэр бүлдээ” өдөрлөг зохион байгуулагдлаа

  • May 18
  • 1 min read

Жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдөр Дэлхийн гэр бүлийн өдөр тохиодог. Энэ өдөр Баянгол дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын хэлтэс дүүргийнхээ шилдэг гэр бүлүүдийг алдаршуулах ёслолын арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жилийн арга хэмжээг Баянгол дүүргийн Соёл урлаг, ёслол хүндэтгэлийн ордон болон Баянгол дүүргийн Цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран “Бүх хайраа гэр бүлдээ” өдөрлөг нэрийн дор амжилттай зохион байгуулж, дүүргийн шилдэг гэр бүлүүдийг шалгаруулан алдаршууллаа.

Өдөрлөгт дүүргийн 34 хорооны гэр бүлүүд оролцож, ажлын ачаалал, гар утсаа түр хойш тавин хайртай хүмүүстэйгээ цагийг хамтдаа өнгөрүүлж, дурсамж бүтээв.

Арга хэмжээний үеэр иргэд “Гэр бүлийн төгөл”-д мод, цэцэг тарьж, тусгай сургалтад хамрагдсан бол хүүхдүүд зураг зурж, байгалийн ертөнцөөр аялж, гарын бэлэг гардан авсан юм.

Энэ үеэр дүүргийн “Бүтээлч гэр бүл”-ээр 29-р хорооны оршин суугч Э.Батбаярын гэр бүл, “Спортлог гэр бүл”-ээр 25-р хорооны оршин суугч А.Элбэгийн гэр бүл, “Авьяаслаг гэр бүл”-ээр 26-р хорооны оршин суугч Ч.Паламжавын гэр бүл, “Оюунлаг гэр бүл”-ээр 7-р хорооны оршин суугч М.Түвшинжаргалын гэр бүл, “Өв уламжлалаа өвлөн уламжлагч гэр бүл”-ээр 15-р хорооны оршин суугч П.Төмөрчөдөрийн гэр бүл тус тус шалгарлаа.

Мөн Бидний бүрэн Монгол ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Номин-Эрдэнэ “Оюунлаг гэр бүл”-ээр шалгарсан М.Түвшинжаргалын гэр бүлд компьютер бэлэглэж урамшуулав.

Арга хэмжээнд Баянгол дүүргийн удирдлагууд оролцож, иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Comments


bottom of page