top of page

БЗД-ээс сурагчдад эрүүл мэндийн боловсрол олгох сургалт хийлээ


Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, Нийгмийн эрүүл мэндийн Алба Өсвөр үеийн кабинетаас сурагчдад эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг зохион байгууллаа.


Тус сургалт нь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрчимжүүлэх, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролыг хүүхэд залуучуудад олгох зорилготой аж.


Мөн тус сургалтын бас нэг зорилго нь дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх эрүүл мэндийн сайдын А/504 тоот тушаалын хэрэгжилтийг хангахад чиглэжээ.


Эрүүл мэндийн боловсрол олгох сургалтад Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 32 сургуулийн сурагчийн өөрөө удирдах зөвлөлийн дунд болон ахлах ангийн 300 орчим сурагч хамрагдсан байна. Эдгээр сурагчид эрүүл мэндийн мэдлэг, мэдээллээ дээшлүүлэхээс гадна тус бүрийн сургуулиуддаа шинэ мэдлэгээ хуваалцах аж. 


Энэ нь сурагчид үе тэнгийнхэндээ эрүүл амьдралын дадал хэвшилд суралцахад нь нөлөөлж хамтран ажиллах шинэ туршлага болно гэлээ.


Эх сурвалж: БЗД-ийн Өсвөр үе залууст ээлтэй клиник

Comments


bottom of page