top of page

Баянзүрх дүүргийн 33 дугаар хороонд хаврын нээлттэй хурдан морины уралдаан боллоо

  • May 10
  • 1 min read

Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо Дээндийн аманд “Хаврын нээлттэй” хурдан морины уралдаан зохион байгуулагдлаа. Уралдаанд дөрвөн насны 105 морийг унахаар 62 хүүхэд бүртгүүлж, оролцлоо. Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн албан хаагчид уралдаанч хүүхдийн бүртгэлийг хийж, уралдааны үед хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хурдан морины уралдаанч хүүхдийн эрүүл аюулгүй байдал, хувцасны стандартын хэрэгжилтэд хяналт тавин ажиллалаа.


Эх сурвалж: БЗД-ийн ХГБХХХ

Comments


bottom of page