
"Баримт нэн тэргүүнд" үндэсний сүлжээнд 21 аймгийн иргэдийн мэдэх эрхийн манаанд ажилладаг хэвлэл мэдээллийн байгууллагууд хамрагддаг билээ. Энэ сард “Хүүхдийн төлөө мэдээлнэ” уриатай Child.mn уг сүлжээний гишүүнээр элсэж, уншигч, үзэгч, сонсогч танд хүргэж буй мэдээллийн чанараа нэг шат ахиуллаа.
Хараат бус үйл ажиллагааг эрхэмлэдэг, мэргэжлийн ёс зүй, ур чадвараараа тэргүүлэгч хэвлэл мэдээллийн байгууллагууд ийнхүү сүлжээний гишүүн болсноор хуурамч мэдээлэл, манипуляцын эсрэг илүү өргөн хүрээнд ажиллах боломжтой үүсдэг байна.
Уг сүлжээ нь олон нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээлэл, хэт нэг талыг барьсан пропаганда зэргийг баримтаар шалгаж, учир шалтгааныг тайлбарлан, бодит үнэн мэдээллийг түгээхийн төлөөх редакцуудын нэгдэл юм.
Иргэн та цахим орчинд хөвөрч байгаа мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, баримт нягтлах аргачлалыг ашиглаарай.
Comments