Бамбай хоншоорт могой нь авто машины мотор, ачааны хэсэгт тээвэрлэгдэн, суурьшлын бүсэд орж ирдэг
- Jul 3
- 1 min read

Зуны улиралд хот орчимд бамбай хоншоорт болон рашааны гэсэн хоёр төрлийн могой тархдаг. Үүнээс бамбай хоншоорт могой нь хортой төрөлд багтдаг бөгөөд ихэвчлэн хул шарга эсвэл хар хүрэн өнгөтэй, нуруу болон сүүлний дагуу цагаан хөндлөн судалтай байдаг.
Могой 5-р сарын сүүлээс 9-р сарын дунд хүртэл идэвхтэй байдаг бөгөөд зогсоол, тоглоомын талбай, ногоон байгууламж, айлын хашаа зэргээс олдох нь элбэг байдаг аж. Түүнчлэн хөдөө орон нутгаас ирсэн иргэдийн авто машины тээшинд тээвэрлэгдэж суурьшлын бүсэд орж ирдэг байна. Иймд иргэд эдгээр газраар явахдаа анхааралтай байж, могойтой таарсан бол ажлын цагаар Нийслэлийн байгаль орчны газрын 7272-0303, ажлын бус цагаар Нийслэлийн шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаар руу яаралтай залгахыг НБОГ-аас анхаарууллаа.



Comments