
Улсын хэмжээнд 10-18 насны 600 орчим мянган хүүхэд байна. Хүүхдүүд найзууд, гэр бүл, сургуулийн орчинд, нийгмийн нөлөөнөөс өсвөр сэтгэл зүйн дарамтад өртдөг. Хөвгүдийн хувьд ихэвчлэн “Чи эрэгтэй байж битгий уйл, эрэгтэй юм чинь яах ч үгүй дээ, том болсон байж асуудлаа өөрөө шийд, эрэгтэй хүүхэд цалин өндөртэй ажил хийх хэрэгтэй” гэх зэрэг үгсийг их сонсдог. Энэ мэт бусдад энгийн харагддаг үг үйлдлээс шалтгаалж сэтгэлдээ дарамт мэдэрч, сэтгэл зүйн дархлаагаа алддаг байна. Энэ тохиолдолд тэд яадаг вэ? гэсэн асуултад хөвгүүд хорт зуршилтай болох нь элбэг гэж хариулсан юм.
Үндэсний үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн онд гаргасан нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанд 15 хүрэхээсээ өмнө тамхи татаж үзсэн хөвгүүд охидуудтай харьцууулахад 20 дахин их байна. Энэ мэт байдлаар эрэгтэй хүүхэд сэтгэлд хурсан гомдол, хэлэх гэсэн үгээ гаргаж чадахгүй буруу зуршилтай болох хандлагатай байдаг байна.
Иймээс Монголын сайн дурын төв санаачлан хөвгүүдийг сонсох, тулгамдаж байгаа асуудлыг нь бусдад ойлгуулах зорилготой Чуулганыг анх удаа 1000 хөвгүүний оролцооцоотойгоор зохион байгуулах гэж байна.
Чуулганаар:
📍 Хөвгүүдэд тохиолдож буй жендэрийн хэвшмэл ойлголт тэгш бус байдал
📍 Хөвгүүдийн эрүүл мэнд, teneege life style
📍 Хөвгүүдийн сэтгэл зүй
📍 Хөвгүүдийн хамгаалал, харилцаа гэх мэт сонирхолтой сэдвүүдийг хөндөнө.
Та өөрийн эрх, оролцоо, хөгжлөө бодитой болгохыг хүсвэл бидний "BECAUSE I AM A BOY" чуулганд нэгдээрэй.
Чуулганд дараах хөвгүүд оролцох боломжтой
👉 Өөрийнхөө үзэл бодол, эрхээ хамгаалах үйл ажиллагаанд оролцох сонирхолтой
👉Хэрэв иргэний нийгмийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцох, хувийн болон бүлгийн эрхийн төлөө дуу хоолойгоо өргөх, сайн дурын үйл ажиллагаа хийх хүсэлтэй
👉 Хүйсийн тэгш байдал, боловсрол, эрхийн талаар мэдлэгтэй болох хүсэлтэй байхад болох юм. Та дараах линкээр орж бүртгүүлээрэй.
Comments