
ЦЕГ-аас сэрэмжлүүлэг мэдээлэл гаргалаа. Энэ гуравдугаар сарын долооны өдөр бага насны хүүхэд хахаж эндсэн талаар мэдээлэл ЦЕГ-т бүртгэгдсэн байна. Шалгалтын ажиллагаа явуулахад урьдчилсан байдлаар ааруул идэж байгаад хахсан байж болзошгүй хэмээн тогтоожээ.
Иймд иргэд, эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдийг хүүхдээр харуулахгүй байх, ганцааранг нь үлдээхгүй байх, хараа хяналтгүй орхихгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв
Comments