Амазоноор борлуулалт ихтэй байсан үлэг гүрвэлийн тоглоомыг хүүхэд хахах эрсдэлтэй учир эргүүлэн татжээ
- child.mn
- Apr 15
- 1 min read

Их Британид Амазон дээр зарагддаг хүүхдийн үлэг гүрвэлийн тоглоомыг 36 сар хүрээгүй хүүхэд хахах эрсдэлтэй учир яаралтай эргүүлэн татлаа.
Цэнхэр, ягаан өнгийн 3D хэвлэсэн тоглоом шошгодоо бага насны хүүхэд жижиг хэсэгт нь хахах эрсдэлтэй хэмээн бичсэн байдаг аж. Уг тоглоом нь үлэг гүрвэлийн араг яс, мөн тухайн үлэг гүрвэлийн аманд нь зуулгах нэг жижиг ясны хэлбэртэй хэсгээс бүрддэг байна. Хэдий уг тоглоом нь харахад бодит мэт сонирхол татсан загвартай хэдий ч бага насны хүүхэд хахах эрсдэлээс сэргийлэн хэдийгээр Амазон дээр 7.99 фунт стерлингийн үнээр зарж байгаа боловч Хятадаас хилээр оруулахаас татгалзсан байна.
Түүнчлэн эцэг эхчүүдэд тус тоглоомыг хүүхдэдээ худалдаж авсан бол яаралтай хураан авч, тоглуулахгүй байх анхааруулга гаргажээ.
Эх сурвалж: The Irish Sun
Kommentare