top of page

Алслагдсан аймаг, сумын сургуулиудад Старлинк интернэт сүлжээг нэвтрүүлэх талаар санал солилцжээ

  • Apr 20
  • 1 min read

Боловсролын сайд Л.Энх-амгалан Старлинк компанийн БНСУ, Япон, Монгол улсыг хариуцсан менежер Сонхван Жоныг хүлээн авч, боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн болон болзошгүй эрсдэлийн бэлэн байдлын үед нэрвэгдэж болзошгүй иргэдэд мэдээлэл хүргэх, Харилцаа холбооны тасралтгүй байдлыг хангах зорилгоор төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний дэд бүтцийг шийдвэрлэх, интернэт урсгалыг нэмэгдүүлэхийг даалгасан байна. Мөн ерөнхий боловсролын сургуулиуд шилэн кабелиар интернэтэд холбогдсон хэдий ч алслагдсан аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулиудад старлинк компанийн төхөөрөмжөөр интернэт сүлжээг нэвтрүүлэх, тасралтгүй байдлыг хангах зорилгоор хамтран ажиллах боломжийн талаар санал солилцжээ.


Эх сурвалж: Боловсролын яам

Comments


bottom of page